» » » » Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар лекц уншлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар лекц уншлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар лекц уншлаа Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц”-ийн ээлжит дугаарыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Цуврал лекцийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар уригдан оролцож, "Хүний эрхийг хангах парламентын чиг үүрэг" сэдвээр лекц уншлаа.

Тэрээр хүний эрхийн ухагдахуун, ардчилсан тогтолцооны онцлог, мөн чанар, хүний эрхийг хамгаалах парламентын чиг үүрэг, төр хүний эрхийг хамгаалагч болох нь, хүний эрхийн дэд хороонд ирсэн гомдол түүнийг шийдвэрлэж буй байдал зэрэг асуудлыг онол, түүх, олон улсын туршлага, монгол улсын жишээ баримтат тулгуурлан ярьж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо.

Тус лекцийг тун удахгүй Комиссын цахим хуудаснаас хүлээн авч үзээрэй.

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар лекц уншлаа

 


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК