» » Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрагдаж байнаШвейцарийн хөгжлийн агентлаг, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл хамтран 2017 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж буй хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудыг чадавхжуулах сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл хамрагдаж байна.

Сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш нар удирдан явуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудад өөрсдийнхөө ажил мэргэжлийн хүрээнд мэдээ, сурвалжлага, хөрөг нийтлэлийг хэрхэн мэргэжлийн түвшинд бэлтгэх талаар сургалт явуулж байна.

Мөн инфографик мэдээлэл бэлтгэх арга зүй, олон нийтийн сүлжээ (social media)-г үр дүнтэйгээр ашиглах арга замууд, цахим орчинд мэдээллийг уншигчдад сонирхолтойгоор түгээх аргачлалыг онол практик хосолсон хэлбэрээр явуулж байна.

Энэхүү сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд орчин цагийн мэдээллийн сувгуудыг амжилттай ашиглах арга ухаанд суралцахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн мэдээг үнэ төлбөргүйгээр нийтлүүлэх, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээг бичих арга дадалд суралцах юм.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК