» » Комиссын гишүүн П.Оюунчимэг Ховд аймагт ажиллалаа

Комиссын гишүүн П.Оюунчимэг Ховд аймагт ажиллалаа

Комиссын гишүүн П.Оюунчимэг Ховд аймагт ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад 2017 оны 6 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд ажиллаж аймаг, сумдын төр захиргааны байгууллагын ажилтнууд багийн нийгмийн ажилтан, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Мөн бичил уурхайн орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж ХАМО иргэд, бичил уурхай эрхлэгч иргэдтэй уулзалт хийж, сургалт зохион байгуулж ажиллалаа.

Мөн Ховд аймгийн Булган суман дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт,  ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар хорих ангид тус тус хяналт шалгалт хийсэн байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК