» » » Дотоод хамтын ажиллагааны тайлан

Дотоод хамтын ажиллагааны тайлан


ХЭҮК-ын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд үйл ажиллагааг төлөвлөгөө гарган зохион байгууллаа. "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил” онол практикийн хурал зохион байгуулав. Уг хурлаар өнгөрсөн он жилүүдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачилга дээрээ тулгуурлан хүний эрхийн төлөө бүх талын хамтын ажиллагаа, оролцоог эрчимтэй өрнүүлэх зорилгоор хүний эрхийн салбарт ажиллаж байгаа, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийн илтгэл мэдээллийг онол, практикийн түвшинд хэлэлцэв. Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгууллагдсны 15 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү онол, практикийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэндчилгээ ирүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Комиссын дэргэдэх ОТБЗ-ын гишүүд, Комисст ажиллаж байсан дарга, гишүүд, ажилтнуудтай уулзалт хийж, үйл ажиллагааны 15 жилийн түүх өгүүлсэн хамтдаа зүтгэсэн 15 жил цомог хэвлүүлэн гардуулав.

Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах байгууллага бүртэй тухайн жилийн хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ШШГЕГ, Тахар, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд "2016 оны хамтарсан жилийн төлөвлөгөө”-ний саналыг боловсруулан байгууллага тус бүрийн саналыг авч, тусган батлуулах ажлыг зохион байгуулав.

Орон тооны бус зөвлөлийн хурлыг 11 сарын 21 нд зохион байгуулав. Хурлаар Комиссын ойрын үед хийгдсэн томоохон үйл ажиллагааг гишүүдэд танилцуулж, 2017 онд зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, мөн олон улсын хүний эрхийн өдрийг угтаж хамтран хийх ажлын тухай хэлэлцэв.

УИХ-аас байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт Комиссын Ажлын албаны ажилтан төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллав. Хуулийг 5 дугаар сарын 19-нд УИХ-ын чуулганаар батлав.

Эмэгтэй удирдагч сан, МОНЭС-тай ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтран ажиллаж, төр төрийн бус байгууллагыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгуулж, Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцож илтгэл танилцууллаа.

МҮНЭ, Фредерих Эбертийн сангаас зохион байгуулж буй хөдөлмөрлөх эрхийн сургалтад Комиссын Ажлын албаны төвийн болон орон нутгийн ажилтнуудыг хамруулав. МОНФЕМНЕТ сүлжээнээс зохион байгуулсан эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн талаарх сургалтад орон нутгийн ажилтныг хамрууллаа.

БНСУ-ын Гууд Нэйборс ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа хийж байна.

Төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаарх үүргийг нь сануулах үүднээс ЦЕГ, ШЕЗ, УПЕГ-т албан тоот явуулж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хариу мэдээлэл авлаа. Уг мэдээлэлд УЕПГ, ШЕЗ-аас хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар заалт оруулаагүй байгааг өөрчилж эл асуудлыг тусгахаа илэрхийлжээ.

Хүний эрхийг хамгаалагчдын эрхийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Комиссын дарга Ж.Бямбадоржийн тушаалаар байгуулж, уг ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран ажиллах санамж бичиг шинэчлэн байгуулах ажлыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Хүний эрхийн хамгаалагчдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 12 сарын 15 нд иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдээс санал авах уулзалтыг тус тус зохион байгуулав. Мөн ажлын хүрээнд 12 сарын 26 нд ажлын хэсгийн 3 дахь уулзалтыг зохион байгуулж хуулийн төслийн 1-4 зүйлийг хэлэлцэв.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК