» » Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

2017 оны 7дугаар сарын 3-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Ичинхорлоо төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл болон хэлтсийн дарга нар, ажлын албаны ажилтнууд оролцож батламжийг гардуулан өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг юм.

Ахлах мэргэжилтэн О.Ичинхорлоод хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК