» » Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулавХүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхзорилгоор 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд төлбөрийн чадваргүй иргэдийн хуульзүйн туслалцаа авах эрхийг хангах, тэдэнд үнэ төлбөргүй хуульзүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлүүлэх эрх зөрчигдөхөд хүргэсэн хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар хамтран санал зөвлөмж гаргах, иргэдийн өмгөөлүүлэх эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан сургалт явуулах, харилцан туршлага солилцох бололцоог бүрдүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд жилд 1удаа ажил хэргийн уулзалт, ярилцлагыг хийж,жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэн, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм. Санамж бичгийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК