» » Комиссын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Комиссын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Комиссын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхавХүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад товч уулзалт болж буй тул цаашид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар дахин уулзаж, тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчлан ярилцах нь зүйтэй хэмээсэн болно. Комиссын дарга Ж.Бямбадоржийн зүгээсМонгол УлсынЕрөнхийлөгчийн байр суурийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээллүүд бэлтгэж хүргүүлэхээ илэрхийллээ.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК