» » » Гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлж буй иргэдийг албадан нүүлгэхтэй холбоотой асуудлаар уулзалт зохион байгууллаа

Гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлж буй иргэдийг албадан нүүлгэхтэй холбоотой асуудлаар уулзалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт хориглосон бүсэд ил задгай талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан уулзалт зохион байгууллаа.

Гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлж буй  иргэдийг албадан нүүлгэхтэй холбоотой асуудлаар уулзалт зохион байгууллаа
Гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлж буй  иргэдийг албадан нүүлгэхтэй холбоотой асуудлаар уулзалт зохион байгууллаа

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Батсуурь, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг, тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

Уулзалтад оролцсон дээрх байгууллагын төлөөллөөс "Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай талбай, зөвшөөрөлгүй бүсэд худалдаа эрхлэгчид, мөн ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүдийг ажиллуулж байгаа иргэд маань хууль тогтоомж, захирамж, журмыг зөрчиж архи, тамхи хэрэглэх, ил задгай бие засах, хог хаях зэргээр орчин тойрноо бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тул Нийслэл болон дүүргүүдийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг явуулахад иргэдийн эсэргүүцэл, дайралттай тулгарч, төрийн албан хаагчийг бүлэглэн зодох, үг хэлээр доромжлох, танхайрахаас гадна бие махбодийг гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарсан” гэх мэдээллийг өгөв.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн зам дагуу зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэх, газрыг албадан чөлөөлөх ажиллагааны явцад төрийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагын албан хаагчид болон ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн хооронд үл ойлголцол, зөрчилдөөн үүссэн талаарх нөхцөлбайдлыг авч хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл, санал солилцлоо.

Нэг талаас иргэд төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан аливаа хууль, тушаал, шийдвэр, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, нөгөө талаас түүнийг хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа хуулиар эрх олгогдсон төрийн албан тушаалтан, ялангуяа цагдаагийн албан хаагчид нь дээрх үүссэн нөхцөл байдлын үед хууль бусаар албадлага, хүч хэрэглэн иргэдийн эрхийг зөрчихгүй байх, мөн хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй талаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос зөвлөлөө.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК