» » » УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороотой хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах нарт зориулсан "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан гурван удаа зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа 

Энэхүү сургалтын эхний хэсэг нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон бөгөөд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хянан шалгах үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бэхжүүлэх зорилготой байв.

Сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нээж үг хэлэхдээ "Монголчууд эртнээс төрөө дээдэлж, төрийн сүлдэндээ залбирч ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Гэтэл ардчилсан гэх энэ нийгмийн амин сүнс нь, хамгийн дээд талд төр биш, хүн орших ёстой гэж тунхагладаг. Хүн бүхний тэргүүнд байх ёстой. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний асуудал нь амин чухал асуудал юм” хэмээн сургалтын ач холбогдлыг тодотгож байлаа.

Энэ удаагийн сургалтад "Үндсэн хууль дахь хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Ж.Бямбадорж, "Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт ба хүний эрхийг хамгаалх олон улсын механизм”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвээр Комиссын гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг хичээл заасан юм.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад хамрагдлаа

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК