» » » Төв аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна

Төв аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос эхлэн Төв аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Төв аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна 

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм. Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Өдөрлөгийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийх, хуулийн байгууллагын ажилтнуудад "Халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр, аймгийн Татварын алба, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудад "Хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт” сэдвээр тус тус сургалт явуулах, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, Засаг дарга, ИТХ-аас гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх, Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийх, иргэд, олон нийттэй хийх нээлттэй уулзалт зохион байгуулах юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК