» » » НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс “Хүрээлэн буй орчин ба хүний эрх” сэдвээр хүний эрхийн өглөөний уулзалтад мэдээлэл өгнө

НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс “Хүрээлэн буй орчин ба хүний эрх” сэдвээр хүний эрхийн өглөөний уулзалтад мэдээлэл өгнө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго: Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс “Хүрээлэн буй орчин ба хүний эрх” сэдвээр хүний эрхийн өглөөний уулзалтад мэдээлэл өгнө

"Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 08:00 – 09:00 цагт "Хүрээлэн буй орчин ба хүний эрх” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс оролцоно.

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг
Хүний эрхийн үндэсний комиссын референт
z.badmaarag@mn-nhrc.org
Утас: 262752 (51)

 

Б.Үүрийнтуяа
Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан
fellowship@forum.mn
Утас: 313207(129)

 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК