» » » Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна

Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нотариатчдын танхим, Монголын Хуульчдын холбоо хамтран нийслэлийн 9 дүүрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулна.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна
Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна

Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын Тамгын газартай нь хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид хууль сурталчлан таниулахаас гадна иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байна.

Өдөрлөг тус бүрт Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнууд, 2-3 хувь өмгөөлөгч, нэг улсын өмгөөлөгч, нэг нотариатч оролцох тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Өдөрлөгийн хуваарь: 
Хан-Уул дүүрэг – 13-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 21-ний өдөр Пүрэв гариг, Соёлын ордон 2017 оны 09 сарын 28-ны өдөр Мягмар гариг

Налайх дүүрэг - Иргэний танхим 2017 оны 09 сарын 22-ны өдөр Баасан гариг

Чингэлтэй дүүрэг – 14-р хорооны Иргэний танхим 2017 оны 09 сарын 23-ны өдөр Бямба гариг

Багануур дүүрэг – Тамгын газрын 219 тоот 2017 оны 09 сарын 25-ны өдөр Даваа гариг

Сонгинохайрхан дүүрэг – Чингис Соосэ Их сургуулийн Соёл-Урлагийн заал 2017 оны 09 сарын 26-ны өдөр Мягмар гариг

Багахангай дүүрэг – Соёлын ордон, Иргэний танхим 2017 оны 09 сарын 27-ны өдөр Мягмар гариг

Баянгол дүүрэг – Тамгын газрын хурлын танхим 2017 оны 09 сарын 29-ны өдөр Баасан гариг

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК