» » » Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав

Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот тушаалаар хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулж буй идэвх зүтгэлийг үнэлж, Монгол Улсад үндэсний телевиз үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизиийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүн Б.Пүрэвийг "Хүний эрх” хүндэт тэмдгээр, тус телевизийн зураглаач Н.Одбаяр, М.Мөнхжаргал нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав

"Хүний эрх” тэмдэг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал бөгөөд Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж нийгэмд бодит хувь нэмэр оруулсан төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хувь хүмүүс, гадаадын иргэнд олгодог билээ. Сэтгүүлч Батаагийн Пүрэв нь МУБИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт 7 дахь жилдээ, хүний эрхийн чиглэлээр 5 дахь жилдээ мэргэшин ажиллаж байгаа идэвх зүтгэлтэй сэтгүүлч юм. Тэрээр Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн бөгөөд 2012 оноос хүний эрхийн чиглэлээр мэдээ, сурвалжлага бэлтгэн ажиллаж, нийт 100 гаруй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав
Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав
Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав
Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав
Хүний эрхийг хөхиүлэн дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулав

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК