» » » "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулж байна

"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулж байна

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хэдийгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин боловсронгуй болж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц, дэвшил гарч байгаа ч хууль хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх, санхүүжилтыг хүрэлцээтэй хуваарилах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал байсаар байна. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 10 дугаар сард зохион байгуулж байна. 
"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулж байна
Тус ажлын хүрээнд эхний сургалт 2017 оны 10 дугаар сарын 3-нд тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтнуудад хийсэн бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хонгор сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс зэрэг газрын ажилтнуудад тус тус зохион байгуулагдаад байна. Сургалт сарын турш үргэлжилж, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бүх байгууллагад ажиллагсдыг хамруулах юм. 
Сургалтад хамрагдагсад сургалтын явцад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэнгээс хууль зүйн зөвлөгөө авах, харъяалах асуудлаар гомдол өгөх боломжтой бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авна.

 

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК