» » » Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлнэ

Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлнэ

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаатай уялдуулан 2017 оны 10 дугаар сарын 10-нд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа.

Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлнэ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9-10 дугаар сард Дорноговь аймаг, Замын Үүд боомт, Эрээн хот, Орхон, Булган аймагт ажиллаж эмэгтэйчүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчил, өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдэл, түүний шалтгаан статистик мэдээлэл зэргийг судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагуудтай мөн энэ чиглэлээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцохоор боллоо.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүргэхийн тулд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК