» » » Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ

Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ

Улаанбаатар хот доторх төмөр замын гарам орчмын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол гарах, улмаар хүний амь нас эрсдэх, иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэн талаарх судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлдээ тусгасан билээ.

Энэ хүрээнд УИХ-аар шийдвэр гаргуулахаар "Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж олноор барьсан, Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн авто гармаар нийслэлээс баруунаа чиглэх төв зам гардгаас нэвтрэн өнгөрөх авто машины урсгал, ачаалал ихсэж, жолооч, зорчигчдыг удаан хугацаагаар байнга хүлээлгэн чирэгдүүлж, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр хоёр түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх” саналыг хүргүүлсэн болно.

Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр баталсан тогтоолдоо "...иргэлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 түвшинд огтлолцох автомашины гүүр барих хөрөнгийг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлд дурдсан бусад санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг тооцон 2012 оны улсын төсвийн төсөлд тусгах”-аар заасан байдаг.

Толгойт орчмын төмөр замын аюултай бүсээр явган хүмүүс төмөр зам дээгүүр өдөрт 2500 орчим хүн хөндлөн гарч нэвтрэн, ажил, сургуульдаа явдаг тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 332 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн пекет 2-т байрлах төмөр замын доогуур 32 метр урт бүрэн гэрэлтүүлэг, хяналтын камертай явган хүний нүхэн гарц болон төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүднээс 300 метр урт бетон хашаагбарьж ашиглалтад орууллаа.

Уг нүхэн гарцыг барьж байгуулсанд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархан хүлээж авч байна. Тус нийгэмлэг төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулан дахин ийм хэд хэдэннүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл тус бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцаж, нээлтийн ажиллагаанд оролцов.

Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ
Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ
Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ
Төмөр зам дагуу гүүрэн гарц бариулах Хүний эрхийн Үндэсний Комиссын Санал биелэлээ олж эхэллээ 

Түүнчлэн Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар километрийн авто гармын ойролцоо орон сууцны хороолол, үйлчилгээний барилга байгууламж олноор барьсан, замын түгжрэл үүсгэн, төмөр болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байдал бий болсон учраас эдгээр гарам дээр хоёр түвшинд огтлолцох автомашины гүүр барих асуудалд анхаарал хандуулах шаардлагатай юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК