» » » "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа

"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хүний эрхийн мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оноос дэргэдээ "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубыг байгуулан ажиллуулж эхэлсэн билээ. Тус клубын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл 2017 онд хамтран ажиллаж байна. 
"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа
Тус клубын уулзалтыг 2017 оны 8 дугаар сарын 28-нд "Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр хэлэлцүүлэг хэлбэрээр, 9 дүгээр сарын 12-нд Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайчдын эрх зүйн орчин, Баянхонгор аймаг дахь нөхцөл байдал сэдвээр тус тус зохион байгуулсан бол 10 дугаар сарын 10-нд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Д.Наранцогт нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгч, референт Г.Золзаяа "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мөн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 19-нд "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд болох Эх сурвалж мэдээллийн агентлаг, С1 телевиз, ETV, NTVтелевиз, "Зууны мэдээ”, "Өнөөдөр” сонин,www.news.mnwww.time.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл"Өнөр бүл” төвд хагас өдөр ажиллаж, төрийн асрамж хамгаалалд буй хүүхдүүдийн аж амьдралтай танилцаж, сурвалжлага, мэдээ бэлтгэлээ.

"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа

"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК