» » » УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос гаргасан билээ. Тэгвэл тус Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, үйл ажиллагаатай биечлэн танилцав.

УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар нарын 6 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж зочдод ажил байдлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг, цөөн хүн хүчээр их зүйлийг амжуулахыг зорьж ажиллаж ирсэн, төсөв хүрэлцдэггүй, төсвийн 80 хувийг ажилтнуудын цалин, байрны зардалд зарцуулдаг. Үйл ажиллагааны зардлыг гадны донор байгууллагууд голчлон санхүүжүүлдэг гэв. Төсөв хүрэлцдэггүй, хүн хүчний хангалтгүй байдал нь үйл ажиллагаагаа явуулахад, хуулийн хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй байдгийг онцлон тэмдэглэлээ. Танилцуулга, мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд санал хэлж, харилцан санал бодлоо солилцов. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хүний эрх, хүүхдийн эрх зөрчигддөг байдлыг таслан зогсооход наад зах нь Ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтныг ажлаа хариуцлагатай хийдэг болгох, эрүүл мэнд, боловсролын салбарыг эмэгтэй хүмүүс тэргүүлж буй энэ цаг хугацааг ашиглан идэвхтэй, шуурхай ажиллаж, хүлээгдэж буй шаардлагатай шийдвэрүүдийг гаргах нь чухал гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс сар бүр хамтарсан хурал хийж, тулгамдсан асуудал байвал хэлэлцэх, хүний эрхийг хамгаалахтай холбоотой хуулиудыг хэрэгжүүлэхэд дагалдах дүрэм журмыг батлах, шаардлагатай төсвийг бүрдүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэж байх саналыг гаргалаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хуульд заасны дагуу олон нийтийн чиг үүрэг, хариуцлагаа ухамсарлан хүний эрхийн чиглэлээр нийтлэл, нэвтрүүлгийн хөтөлбөртэй болох, ялангуяа нийгэмд туслгамдсан асуудлыг шийдвэрлэхүйц хууль тогтоомжийг сурталчлах, олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, соён гэгээрүүлэхэд тусгайлан анхаарал хандуулах шаардлагатайг харгалзан олон нийтийн сувгаар хүний эрхийн боловсролтой холбоотой мэдээлэл тогтмол түгээдэг байхад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсэв.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Үе үеийн парламентад эмэгтэй гишүүд хүний эрхийн асуудлаар түлхүү дуугардаг. Хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон энэ удаагийн парламентын үед дэвшил гарна гэж найдаж байна” гэв. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь "Хүний эрхийн Үндэсний Комиссыг үйл ажиллагаагаа явуулахад нь бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно" хэмээн хэллээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК