» » » “Тогтвортой хөгжлийн зорилт, үзүүлэлтүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

“Тогтвортой хөгжлийн зорилт, үзүүлэлтүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
“Тогтвортой хөгжлийн зорилт, үзүүлэлтүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

 

"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08:00–10:00 цагт "Тогтвортой хөгжлийн зорилт, үзүүлэлтүүд” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор ҮСХ-ны Статистик, эрдэм шинжилгээ, арга зүйн газрын ахлах статистикч М.Оюунжаргал оролцоно.

 

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг

Хүний эрхийн үндэсний комиссын

Б.Үүрийнтуяа

Нээлттэй нийгэм форумын

Референт

хөтөлбөрийн туслах ажилтан

Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org

Цахим шуудан: fellow@forum.mn

 

Утас: 262752 (51)

Утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК