» » » "Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглал, хүний эрхийн талаарх Даян дэлхийн удирдамж" –ийн төслийг хэлэлцлээ

"Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглал, хүний эрхийн талаарх Даян дэлхийн удирдамж" –ийн төслийг хэлэлцлээ

Өнгөрсөн долоо хоногт буюу 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийг хэрэгжүүлэгч талуудын жилийн тайлан уулзалт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү төслийг Швед Улсын Байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол, Колумб, Мозамбик, Кени дөрвөн улсад хэрэгжүүлж байгаа билээ.

"Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглал, хүний эрхийн талаарх Даян дэлхийн удирдамж" –ийн төслийг хэлэлцлээ

Хурлын хүрээнд "Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглал, хүний эрхийн талаарх Даян дэлхийн удирдамж" хэмээх баримт бичгийн төслийг хэлэлцлээ. Уг баримт бичгийг удахгүй НҮБ-аас эцэслэн баталснаар улс орнууд үндэсний түвшинд дэмжин хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажиллана. Энэ баримт бичиг нь уул уурхай, байгаль орчны салбарт хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, уул уурхайн төлөвлөлтөөс эхлэн уурхайн хаалтын дараах үед хүртэл байгаль орчин, нийгэм, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж, хүний эрхэд суурилсан, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

Мөн уулзалтын явцад төсөл хэрэгжүүлэгч орнууд уул уурхай, байгаль орчны салбар дахь хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийн үнэлгээг үндэсний түвшинд хэрхэн зохион байгуулсан, үнэлгээний явцад ямар давуу тал, сорилт бэрхшээл тулгарсан, цаашид эдгээр салбарт хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд бодлого, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах талаар харилцан саналаа солилцлоо. Энэхүү уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улсын их хурлын Тамгын газар, БОАЖЯ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын хамт ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл оролцож, Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон Удирдамжийн төсөлд өгөх саналаа танилцууллаа.

"Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглал, хүний эрхийн талаарх Даян дэлхийн удирдамж" –ийн төслийг хэлэлцлээ 

Уулзалтын дараа олборлох салбарын ил тод байдал, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал, байгаль орчны засаглалын талаар улс орнуудын туршлага, цаашид хийгдэх санаачлагын талаар цуврал вебинар зохион байгуулна. Ялангуяа Монгол орны жишээн дээр "Байгаль орчны мониторинг ба мэдээллийн хүртээмж” сэдвээр 2017 оны 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Англи, Монгол хэлээр хоёр удаа вебинар зохион байгуулна. Вебинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

http://www.swedishepa.se/Environmental-objectives-and-cooperation/Cooperation-internationally-and-in-the-EU/International-cooperation/Multilateral-cooperation/UNDP/Webinars/

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК