» » » “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа

“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа

Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй! Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилтын уриа. Хэнийг ч үлдээлгүй хамтдаа хөгжих зорилготой "Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын "Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.

Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй "Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс "Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
"Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа
“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа

2017 оны 3 дугаар сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.

 

Зорилго

Зорилгын нэр

Зорилт

Үзүүлэлт

1

Ядуурлыг устгах

7

14

2

Өлсгөлөнг зогсоох

8

13

3

Эрүүл мэндийг дэмжих

13

27

4

Чанартай боловсролыг дэмжих

10

11

5

Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах

9

14

6

Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

8

11

7

Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

5

6

8

Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох

12

17

9

Инноваци болон дэд бүтцийн нэмэгдүүлэх

8

12

10

Тэгш бус байдлыг бууруулах

10

11

11

Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

10

15

12

Хариуцлагатай хэрэглээг дэмжих

11

13

13

Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

5

8

14

Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах

10

10

15

Хуурай газрын эко системийг хамгаалах

12

14

16

Энх тайван, шударга ёсыг цогцлоох

12

23

17

Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

19

25

Бүгд

169

244

 

ТХЗ-ыг хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд оролцоно.

ТХЗ-ын хэрэгжилтийг гаргахад албан ёсны статистик мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээлэл болон бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.

ТХЗ-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан МОНГОЛ УЛСАД ХИЙГДСЭН АЖЛУУД

  • Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор МУ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2015 оны 11 дүгээр сард баталсан.
  • 2016 оны 2 дугаар сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (ТХҮБ-2030)-ыг баталсан.Дэлхийн ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилт нь манай улсын ТХҮБ-2030-ын 4 бүлэг, 44 зорилт дараах байдлаар уялдаж байгаа юм.
  • ТХЗ-ын үндэсний үзүүлэлтийг тодорхойлох, суурь болон хүрэх зорилтот түвшинг тодорхойлох аргачлал, арга зүйг боловсруулах 9 ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байна.
  • ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдал ҮСХ, НҮБХХ-тэй хамтарсан болон ҮСХ-ноос бие даасан 3 удаагийн үнэлгээг хийсэн.

Эдгээр мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын үеэр буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ндзочноор оролцсон ҮСХ-ны Статистик, эрдэм шинжилгээ, арга зүйн газрын ахлах статистикч М.Оюунжаргал өгсөн юм. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй уг хэлэлцүүлэгт олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байр суурь, үзэл бодлоо солилцлоо.

Улсын статистик тоо баримт хэр үнэн бодитой гардаг эсэх, ядуурлын түвшинг тогтоох аргачлал нь манай иргэдийн аж байдалд бүрэн дүүрэн нийцэж чаддаггүй, ундны усаа зээлээр авах хүртлээ ядуурлын туйлд орчихоод байхад ядуурал буурсан дүнтэй гарч байгаа нь эргэлзээ төрүүлдэг, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмрийг багаар үнэлдэг гэх зэрэг санал, сэтгэгдлийг уулзалтад оролцогчид ярьж байлаа.

“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа
“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа
“Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” - Тогтвортой хөгжлийн зорилт өглөөний уулзалтыг зохион байгууллаа 

ТХЗ-ын мэдээлэл авах ХОЛБООС

  • Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг үзэх НҮБ-ын Статистикийн комиссын нарийн бичгийн даргын дэргэдэх дээд түвшний ажлын хэсгийн албан ёсны вэб сайтыгЭНДдарж харна уу
  • Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыгЭНДдарж үзнэ үү.
  • Дэлхийн Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн холбогдох метадатагЭНДдарж харна уу
  • ТХЗ-ын талаарх илтгэл, танилцуулгаЭНДдарж харна уу

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гаригийн өглөө Нээлттэй нийгэм форумын байранд болдог. Хүн бүрт нээлттэй, төлбөргүй, чөлөөт арга хэмжээ тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урья.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК