» » » “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн ач холбогдол” сэдвээр мэдээлэл хийв

“НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн ач холбогдол” сэдвээр мэдээлэл хийв

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан Дэлхийн Хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт зөвлөмжийг танилцуулах уулзалтыг Японы Хүүхдийг Ивээх сангаас зохион байгууллаа.

Уг уулзалтад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн ач холбогдол” сэдвээр мэдээлэл референт Б.Сэмжидмаа өгч, танилцуулга хийлээ.

“НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн ач холбогдол” сэдвээр мэдээлэл хийв 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК