» » » Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр "Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч. Ганжавхланг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Лантуун дохио” ТББ-ын тэргүүнд талархал илэрхийлж баяр хүргэж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Та нарын хийж байгаад ганц би биш, олон хүн баярлаж байгаа болов уу. Шантрахгүй, зогсолтгүй явах хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний дэмжлэгтэйгээр нийгэмд бугшсан хүний эрхийн асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж, олон түмний дэмжлэг авна гэж үздэг. Тиймээс бид та нарын санаачлагыг дэмжинэ. Хүүхдийн эрхийн асуудлаар дахиад илүү их мэдээллийг авч болно. Ид шидийн орныг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай. Энэ асуудалд хамтран ажиллаж тусалж дэмжих боломжтой” хэмээн хэлсэн юм.

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана

"Лантуун дохион” ТББ нь хүчирхийллийн эсрэг эрчүүд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор анх байгуулагдсан бөгөөд сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн орон нутагт хүрч ажиллан, тодорхой сэдвээр аян зохион байгуулж иржээ.

Тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажлаасаа танилцууллаа. Хүүхэд хамгааллын төв байгуулъя гэж шийдэн "Ид шидийн орон”-г барихаар болж энэ талаар газрыг нь өмчлөхөөр биш, эзэмшихээр авъя хэмээн төлбөр хураамжийг нь төлье гэтэл төрөөс "чадахгүй ээ” гэсэн хариу өгсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу 5 хорооны хэсэгт газар худалдаж авч, 6 сарын дараа гэрэл цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, хөрс, агаарын бохирдолгүй, байгальд ээлтэй байхаар төвөө барилаа. Манай төвд 45 хүүхдийн ортой. Хүчирхийллийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа” гэв.

Цаашид "Ид шидийн орон”-ын урсгал зардлыг шийдвэрлэх, манай төр засаг тогтворгүй учраас уг асуудлыг гадны тусламж, дэмжлэгтэйгээр зохицуулахаар шийдээд байна. Хандив, тусламжийн зарцуулалтыг хяналттай байлгах үүднээс "Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллагыг урьж ажиллуулсан. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Эхний ээлжинд СХД-ийн 5 хорооны 6200 гаруй оршин суугчидтай ажиллахаар төлөвлөж байна. Хамгийн хүнд амьдралтай 70 айлын хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Хүчирхийлэлгүй орчинг бий болгох "Жишиг загвар”-ыг гаргаж ирэхийг эрмэлзэж байгаа бөгөөд аажимдаа орон нутагт ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана
Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана
Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагчидтай хамтарч ажиллана

Ийн халуун дотно уур амьсгалд өрнөсөн уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлыг хөндөж буй "Нүдээ нээ” хүчирхийллийн эсрэг аянг дэмжиж талархан хүлээж авч байгаа бөгөөд цаашид бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд "Лантуун дохион” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд ХЭҮК-ын орон тооны бус зөвлөх буюу хүүхдийн эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллахыг санал болгов.

Үүний зэрэгцээ хүчирхийлэл ихээр гарч буй газруудын нэг болох дэн буудлуудад шалгалт хийж, холбогдох санал зөвлөмжийг гаргаж шийдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК