» » » “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв

“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газартай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан "Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тус төслийн хүрээнд хүүхдийн эрх-хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний судалгаа хийх, хүүхдийн эрхийн талаарх төрийн албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах цахим сургалтын модуль бэлтгэх, иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар түгээх үйл ажиллагааг хамтран амжилттай хэрэгжүүллээ.

“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв

 

Хамтын ажиллагааны хүрээнд "Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны ажлыг 8 аймаг, 16 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт хийж, судалгааны үр дүнгийн талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусган 2017 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан билээ. 
Энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

УИХ-ын байнгын хороодоос илтгэлд тусгагдсан асуудлуудыг анхааран үзэж, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охидын эрхийн асуудалд төрөөс онцгой анхаарал хандуулж, энэ талаар холбогдох Байнгын хороодын төлөөллийн оролцоотой Ажлын хэсэг байгуулагдахад Гүүд Нэйборс ОУБ-тай хамтран хийсэн судалгаа ихээхэн түлхэц өгсөн билээ.

“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв
“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв
“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв

Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн албан хаагчид, үүрэг хүлээгчдийн хүүхдийн эрхийн талаарх үүрэг, хариуцлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид зэрэг насанд хүрэгчдийн төдийгүй хүүхэд, өсвөр насныхны хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг таньж, мэдээлдэг чадвар, дадлыг суулгах шаардлагатай.

 

Тиймээс төслийн хүрээнд хийсэн төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалтын модуль, иргэдэд зориулсан 10 цуврал кино зэрэг нь манай улсад тулгамдаж буй хүүхдийн эрхийн олон асуудлыг шийдвэрлэхэд үр нөлөөгөө өгч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмэртэй юм.
Монгол хүүхдүүдийн сайн сайхан амьдрал, тэднийг ирээдүйд хариуцлагатай, хүний эрхийг хүндэтгэдэг, хүнлэг иргэн болгож төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан дээрх бүх ажлыг сэтгэл, зүтгэл гарган хийсэн Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Пак Дун Чол болон түүний ажлын албаны нийт ажилтнууд, судалгааны зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, хамтрагч бусад байгууллагуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархал илэрхийлж 2017 оны 11 дүгээр сарын 10-нд хаалтын ажиллагаанд оролцлоо. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК