» » » “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалт болно

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалт болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон чиглэлээр хамтран ажиллах, иргэний нийгмийн дуу хоолойг сонсож, жилд 2 удаа уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс- Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх ээлжит уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн уулзалт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулсан кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалт болно

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2014-2017 онд хийсэн ажлыг тайлагнаж, шинэ бүрэлдэхүүнийг танилцуулахаас гадна тус Комиссоос 2017 онд явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл, 2018 онд явуулах үйл ажиллагааны чиглэл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд туссан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх, мөн Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форумаас мэдээлэл хийж, чөлөөт яриа, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тус арга хэмжээ 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхарын Хурлын танхимд болох тул оролцох иргэний нийгмийн байгууллагууд дараах хаягаар оролцогчийн нэрсийг ирүүлнэ үү.
Утас: 266506, 70000444
Цахим шуудан:g.uyanga@mn-nhrc.org, d.khaliun@mn-nhrc.org 
Жич: Уулзалт болох Хурлын танхим нь тусгай хамгаалалтад байдаг тул нэр өгч оролцохоор бүртгүүлсэн оролцогч биеийн байцаалттайгаа ирнэ үү.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК