» » » Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтын тойм мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтын тойм мэдээ

Комисс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт 50 хяналт шалгалт хийсэн байна.

Зорилго

Шалгалт хийсэн обьект

Тоо

Авсан арга хэмжээ

 

Мэдээллийн дагуу

ШШГЕГ-ын харьяа Хорих 409, 425 дугаар анги

2

Өнөр бүл хүүхдийн төв

1

 

2017 оны Комиссын төлөвлөгөөнд тусгасны дагуу

ШШГЕГ-ын харьяа Хорих 433, 435, 445, 457, 423, 413 анги

6

Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй шалтгаан, нөхцлийг арилгуулахаар ЗӨВЛӨМЖ, илэрсэн

зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох албан тушаалтанд тус тус ШААРДЛАГА хүргүүлж хуулийн хугацаанд хариу ирүүлсэн байна.

 

Цагдан хорих байр /орон нутаг/

17

Баривчлах, саатуулах байр /орон нутаг/

15

 

 

Төлөвлөгөөт

Төрийн байгууллага, ТӨХК /Хилийн МХГ, Нисэх/

3

Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилт /Ховд/

1

Гомдлын дагуу

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

5

Нийт

50

1.2.1 Төвлөрсөн хорих анги, цагдан хорих байр, захиргааны журмаар албадан саатуулах, баривчлах байранд хяналт шалгалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу эхний хагас жилд ШШГЕГ-ын харьяа 8 хорих ангид хяналт шалгалт хийснээс 6 хорих ангид төлөвлөгөөний дагуу, 2 хорих ангид мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Үүнд:

·УИХ-ынХүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүйн сайд С.Бямбацогт, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Улсын Ерөнхий Прокурорын Газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхарьяа цагдан хорих 461-р ангид 2017 оны 01 дүгээр сарын 25-ныөдөр хяналт шалгалт хийв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах ажлыг Комиссоос зохион байгуулж МҮОНТВ, МҮОНР, UBS TV, ETV, SBN TV, MN25, EAGLE TV, Өнөөдөр сонин, Зууны мэдээ сонины сэтгүүлчид уг үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэв.

·Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангид ял эдэлж буй ялтны эрхийн хэрэгжилтэд 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус аймагдахь Комиссын ажилтан хяналт шалгалт хийж ШШГЕГ-ын даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжийн дагуу зөрчлийг арилгасан талаараа хуулийн хугацаанд хариу ирүүлсэн байна.

·Комисс, ШШГЕГ-тай хамтран 2017 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 433 /чанга/, 413 /чанга/, Дархан-Уул аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 435 /чанга/, 445 /жир/ дугаар ангиудад ял эдэлж буй ялтны эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

·Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 457 /жир/ дугаар ангид ял эдэлж буй ялтны эрхийн хэрэгжилтэд П.Оюунчимэг гишүүн ахалсан ажлын хэсэг хяналт шалгалт хийв. Илтгэх хуудас боловсруулах, санал асуулга нэгтгэх ажилхийгдэж,Комиссын гишүүний зөвлөмж боловсруулж хүргүүлэхээр ажиллаж байна.

·Ховд аймаг дахь Комиссын ажилтан тус аймгийн ШШГА-ны Цагдан хорих байр болон Цагдаагийн газрын харьяа Захиргааны журмаар саатуулах байранд 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг боловсруулж ирүүлсэн байна.

1.2.3 Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх

Комисс 2015 онд сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд ХНХЯ, БСШУСЯ-тай хамтран 10, 186, Энэрлийн түүчээ, Бяцхан сувд зэрэг цэцэрлэгийг сонгон хяналт шалгалт явуулсан бөгөөд дээрх яамдад хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж байсан байна. Иймээс өмнө хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлагын мөрөөр авсан арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/83 дугаар, Боловсрол, соёл, шинжлэх ухааан, спортын сайд Ж.Батсуурьт 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2/84 дугаартай албан бичгийг хүргүүлж, ирүүлсэн мэдээллийг илтгэл боловсруулахад ашиглав.

1.2.4 Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулах хүрээнд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлын асуудлаар мэдээлэл цуглуулах ажлыг Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ажилтнууд хийж байна.

1.2.5 Комисс МХЕГ-тай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндзаасныг үндэслэн мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албанд ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтыг 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулах бөгөөд эхний хагас жилийн байдлаар дараах хяналт шалгалтыг хийсэн байна. Үүнд:

·Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Комиссын дарга Ж.Бямбадорж ахалсан ажлын хэсэг,

·Ховд аймгийн Булган сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2017 оны 6 дүгээр сарын 16-ны өдөр Комиссын гишүүн П.Оюунчимэг ахалсан ажлын хэсэг тус тус хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтын илтгэх хуудас, ажилтнуудаас авсан санал асуулгыг нэгтгэнболовсруулж, 2018 онд УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд оруулахаар ажиллаж байна.

Гомдол, мэдээллийн мөрөөр дараах хяналт шалгалтыг хийв Үүнд:

·ШШГЕГ-ын харьяа Хорих 409 дүгээр ангид ялтны эрхийн хэрэгжилтэд Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу П.Оюунчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийв.

·Баянхонгор аймгийн Нисэх онгоцны буудлын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тус аймаг дахь Комиссын ажилтан Б.Содонцэцэг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалт хийж,мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн акт гарсан байна.

·Хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийн үйл ажиллагаатай 3 дугаар сарын 10-ний өдөр танилцаж, хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтын хүрээнд Охид, хөвгүүдийн амьдарч буй өрөөний хэмжилт, чийгшилийг шалгаж, эрүүл ахуйчийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж эмчилгээ хийсэн бүртгэл, эм, эмнэлэгийн хэрэгсэлийн бүртгэл, эмчлүүлэгч хүүхдүүдийн бүртгэл, тэдний эрүүл мэндийн дэвтрийн бичилт зэрэг холбогдох бүртгэл судалгаатай танилцаж, мөн гал тогооны орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, хоол дээж устгалтын байдал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар холбогдох бүртгэл, судалгаатай танилцаж, мөн эрүүл ахуйч, тогооч, үйлчлэгч нартай уулзаж ярилцав. Шалгалтаарилэрсэн зөрчил дутагдал,бодлогын түвшинд шийдвэрлэх асуудлын талаар Монгол улс дахь эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал хэсэгт оруулсан болно.

·"Гёте” дунд сургуульд суралцагч хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд гомдлын мөрөөр 2017 оны 4 дүгээр сарын 10-11, 17-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, багш, ажилчид болон хүүхдүүдтэй ганцаарчлан, бүлгийн ярилцлага хийх, санал асуулга авах зэргээр ажилласан байна. Хяналт шалгалтыг Комиссын гишүүн Н.Ганбаяр ахлан хийж Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлсэн байх ба хуулийн хугацаанд хариу ирүүлсэн байна.

·МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу хэлтсийн дарга Т.Ихтамир ахлан хяналт шалгалт хийв. МУИС-ын захиралд багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангаж ажиллах талаар Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн бөгөөд хариу ирүүлэх хуулийн хугацаа болоогүй байна.

·Тусгай хэрэгцээт 116 дугаар (харааны бэрхшээлтэй хүүхдийн) сургуульд суралцагч хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэгт хяналт шалгалт зохион байгуулав. Тус шалгалтын удирдамжид заасны дагуу Сургалтыг явуулахад хэрэглэгдэж буй тусгай хэрэглэгдэхүүн, түүний хүртээмжийн байдал, хүүхдүүдийн чөлөөт цаг өнгөрүүлэх анги танхим, номын сан, тусгайлан тохижуулсан өрөө, тасалгаа болон "Хүүхдийн эрх, хөгжлийн төв”-ийн ашиглалттай танилцаж шалгалтын илтгэх хуудас боловсруулав.

·Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 425 /жир/ дугаар ангид ял эдэлж буй ялтны эрхийн хэрэгжилтэд П.Оюунчимэг гишүүн ахалсан ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийж, ШШГЕГ-ын даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК