» » » Эрх зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээлгэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаад байна

Эрх зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээлгэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаад байна

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны эхний хагас жилд 2 төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Мөн өмнөх оны үлдэгдэл 1 төлөөлөн нэхэмжлэлийн шүүх хурал болж бүрэн шийдвэрлэгдсэн байна.

1. Комиссоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Д.Мөнх-Эрдэнэд хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 238,227,592 төгрөг нөхөн төлүүлэхээр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1/625 дугаартай албан бичгээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Комисс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор 9,636,700 төгрөгийг хангаж, 228,590,892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс хангаж шийдвэрлэсэн 9,636,700 төгрөгийг тодруулбал :

- Сэтгэл санааны хохирол 4,992,000

- Эрүүл мэндэд учирсан хохирол 2,219,400 төгрөг

- Тээврийн зардал 97,800 төгрөг

- Хууль зүйн туслалцаа авсан хөлс 2,300,000 төгрөг

- Нотариатын үйлчилгээнд төлсөн хөлс 27,500 төгрөг

2. Комисс иргэн Т.Батбаярыг төлөөлөн түүнийг хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 112,136,100 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульдзаасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2/283 дугаартай албан бичгээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан.

3. Мөн иргэн М.Батсүх хууль бусаар илүү хугацаагаар ял эдлүүлсний улмаас учирсан гэм хорын хохирол 351712000 төгрөг нөхөн төлүүлэхээр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3/297 дугаартай албан бичгээртус тус төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК