» » Гадаад хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Гадаад хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

4.1.1. Ази Номхон Далайн Бүс нутгийн хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг даргалахтай холбоотой мэдээлэл харилцааг зохицуулах үүднээс АНДЧ-ны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пип Даргантай харилцаж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн статусын асуудал эрхэлсэн Комиссын 6 дугаар хуралд болон бусад үйл ажиллагаанд оролцох талаар цахим шуудангаар мэдээллээр хангав. Мөн АНДЧ-ын бүс нутгийн хурал даргалахтай холбоотой хурлын материалыг монгол хэл рүү орчуулав.

АНДЧ-ны Ажлын албатай харилцан ХЭҮК-ын дарга Ази Номхон Далайн Чуулганыг төлөөлөн 2017 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью Иорк хотод болох ХЭҮБДХ, НҮБХХ, ХЭДКГ-ын гурван талт уулзалтад оролцох зохицуулалтыг хийж, АНДЧ-ны зүгээс ХЭҮБДХ болон хурал зохион байгуулагч бусад талуудад тавих асуудлаар санал солилцов.

4.1.2. ХЭҮБДХ-ны 30 дугаар хуралд Комиссын дарга Ж.Бямбадорж оролцов. Бэлтгэл ажлын хүрээнд Шенгений виз авах, Швейцарийн Холбооны Улс дахь Элчин сайдын яаманд дэмжлэг хүсч албан бичиг хүргүүлэх, хурлын хөтөлбөр болон бусад материал, мөн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүүхдийн эрхийн чиглэлээр нэмэлт хуралд оролцох болсонтой холбогдох мэдээллийг монгол хэл рүү орчуулах зэрэг зохицуулалт хийж ХЭҮБДХ-ны 30 дугаар хурлынтухай цахим хуудсан дээр мэдээлэл оруулав.

4.1.4. ХЭҮБДХ-ны Бизнес ба хүний эрхийн Ажлын хэсэгт 2016 оны 10 дугаар сараас хойш хугацааны ажлын тайланд Комисс санал өгөв. Ажлын хэсгийн гишүүдтэй цахим шуудангаар харилцаж, тухай бүр нь цаг үеийн шинжтэй мэдээлэл солилцов.

4.1.5. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын Монгол дахь зохицуулагч Жылдыст харьяалалгүй иргэдийн статистик үзүүлэлтийг Гадаад иргэдийн харьяатын газраас авч шилжүүлэв.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн статусын асуудал эрхэлсэн Комиссын 61 дүгээр чуулганд оролцох асуудлаар АНДЧ-аас ирсэн цахим шууданг Комиссын даргад танилцуулж, уг арга хэмжээнд оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Комиссын даргыг оролцуулах талаар АНДЧ-ны Хэрэг эрхлэх газрын дэд захирал Пип Дарганд цахим шуудангаар мэдэгдэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн үндэсний байгууллагуудаар бэлдэж буй тайлангийн санал асуулгад материал бэлтгэсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр явуулав.

АНДЧ-ын гишүүдийн дотоод хяналт, үнэлгээний асуудлаар хийж буй судалгааны ажлын хүрээнд холбогдох санал асуулгыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр явуулж, 4 дүгээр сарын 21-ний өдөр цахим шууд ярилцлагад хамрагдав.

НҮБ-ын ХЭДКГ, Хүүхдийн эрхийн хорооны Ажлын албатай харилцан уг Хороонд Комиссын хөндлөнгийн илтгэл өгөх эцсийн хугацааг 5 дугаар сарын 15-ны өдрөөр товлон Комиссын хөндлөнгийн мэдээллийг хүргүүлэв.

АНДЧ-ны гишүүн орнуудаасаа авч байгаа гишүүнчлэлийн тухай судалгаанд хариулав. НҮБ-ын ХЭДКГ, Хүний эрхийн хорооны Ажлын албатай харилцан уг Хороонд Комиссын хөндлөнгийн мэдээллийг хүргүүлэв.

4.1.7. Дараах олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинарт Комиссын албан хаагчдыг хамруулж, туршлага, мэдээлэл солилцлоо. Үүнд:

- Тайландын Бангкок хотод 1 дүгээр сарын 30-31-ний өдөр болсон Хувцас үйлдвэрлэлийн салбар: Бизнес ба хүний эрх бүс нутгийн семинарт референт Б.Сэмжидмаа,

- Катар Улсын Доха хотод 2 дугаар сарын 20-21-ний өдөр Арабын бүс нутаг дахь мөргөлдөөний асуудалд хүний эрхийн өнцгөөс хандах нь Бүсийн бага хурал болон ХЭҮБ-ын зэргэлдээ арга хэмжээнд Комиссын Ажлын албаны дарга Ч. Алтангэрэл,

- Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналт, ЕАБХАБ-ын АИХЭБ-ын хамтран зохион байгуулж буй Зэвсэгт хүчний омбудс байгууллагуудын 2017 оны 3 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд семинарт оролцох тухай урилга хүлээж авсны дагуу Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцох байсан нь Нислэгийн хуваарь таараагүй тул цуцлагдсан болно.

- АНДЧ, НҮБХХ-ийн Истанбул дахь бүс нутгийн төвтэй хамтран Төв Азийн хүний эрхийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалтад Комиссын гишүүн П.Оюунчимэг, ахлах референт Л.Дүгэрсүрэн нар,

- Тайландын вант улсын Бангкок хотод болсон "Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хуралд референт Г.Золзаяа,

- ХЭҮБДХ, ХЭДКГ, ФЭС-аас хамтран Швейцарийн Холбооны Улсын Женев хотод 5 дугаар сарын 1-5-ны өдөр зохион байгуулсан "Олон улсын хүний эрхийн тогтолцооны талаарх ХЭҮБ-уудын сургалт-д ЗХАХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ундрах,

- АНДЧ-ны Ажлын албатай харилцаж, Казахстан улсын Астана хотод 2017 оны 5 дугаар сарын 15-16-ны өдөр болох "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Казахстан улсын болон олон улсын туршлагууд” сэдэвт Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын анхдугаар чуулга уулзалтад Комиссын гишүүн Н.Ганбаяр АНДЧ-ныг төлөөлөн оролцов.

- АНДЧ, ДХЭХ-тэй хамтран Бизнес ба хүний эрх сэдвээр бүс нутгийн сургалт зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Комиссоос Говь-Алтай аймгийн ахлах мэргэжилтэн Б.Ариунжаргал,

- Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Солонгос Улсын Сөүл хотод 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулах "Хүний эрхийн ажилтнуудын түншлэл 2017” сэдэвт сургалтад Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ажилтан О.Ичинхорлоо

- Бүгд Найрамдах Польш Улсын Познань хотод ЕАБХАБ болон ХЭҮБЕС-нээс хамтран зохион байгуулсан ХЭҮБ-уудын 2017 оны Академи сургалтад референт Б.Сэмжидмаа,

- АНУ-ын Нью Иорк хотод 2017 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд болох ХЭҮБДХ, НҮБХХ, ХЭДКГ-ын гурван талт уулзалтад Комиссын Ажлын албан дарга Ч.Алтангэрэл Комиссын даргын хамт,

- Ази, Европын сангаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулах "Хүний эрх ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс” сэдэвт сургалтад Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн референт Б.Сэмжидмаа оролцох бэлтгэл ажлыг тус тус ханган ажилласан байна.

4.1.8. ХЭҮБДХ-ны гишүүнчлэлийн татвар болон 5000 швейцар франкийн нэхэмжлэл ирснийг удирдлагуудад танилцуулж ахлах нягтлан бодогчоос төлбөр шилжүүлсэн тухай баримтыг авч орчуулан ХЭҮБДХ-д цахим шуудангаар мэдэгдэв.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК