» » » » Дотоод хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Дотоод хамтын ажиллагаа 2017 оны эхний хагас жилийн байдлаар

4.2.1. Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлыг 2017 оны 5 сарын 26 ны өдөр зохион байгуулав. Хурлаар Комиссын 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан, 2, 3-р улиралд ИНБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Комиссын Ажлын албаны дарга Ч. Алтангэрэл, Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийн талаар Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө. Ундрах нар тус тус танилцуулж, хүний эрхийн тулгамдаж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар гишүүд санал солилцсон болно. Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын энэ удаагийн илтгэлд тусгагдсан асуудлыг орон тооны бус зөвлөлийн гишүүд дэмжиж, өөр өөрсдийн чиглэл тус бүрийн хүрээнд төр засаг, олон нийтэд таниулан сурталчилах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.

4.2.3. "Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 1 дүгээр сарын 26-нд ЗХАХ зохион байгуулав. Уг уулзалтад 12 байгууллагын төлөөлөл оролцов.

4.2.4. Санамж бичиг байгуулсан нийт 6 байгууллагатай 2017 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж батлуулсан. Шинээр МӨХ, МХЕГ, ХҮТТ-тэй санамж бичиг байгуулсан. Мөн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд Эмэгтэй удирдагч сан, МОНЭС-тай ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Хөдөлмөрийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар заалт оруулахаар ажиллаж байна. НҮБ-ын хүн амын сантай нөхөн үржихүйн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хамтран ажиллах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жендэрийн үндэсний Хороотой тогтмол харилцаж, Жендэрийн тэгш байдлыг хангах "Үндэсний хөтөлбөр”, тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлт зэрэг баримт бичигт санал өгч ажиллав. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн ажлын алба хэрэгжүүлж буй "Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” төслийн удирдах хорооны гишүүнээр ажиллаж, тус хорооны хурлын шийдвэр үр дүнг Ажлын албаны даргад танилцуулан ажиллаж байна


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК