» » » "GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

"GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

"GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Equal Rights Trust” олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд "GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Их Британи Улсад байрлах Equal Rights Trust олон улсын байгууллага нь Монгол Улсад НҮБ-ын хүний эрхийн гол конвенцууд болон ОУХБ-ын хөдөлмөрлөх эрхийн тухай конвенцуудын хэрэгжилт, тэдгээрт хийх мониторинг сайжруулах зорилгоор иргэний нийгэм болон үйлдвэрчний эвлэлд стратегийн, техникийн, практик болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд  иргэний нийгмийн болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Тус сургалт нь Европын холбооны дэмжлэгтэйгээр 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын эрх тэгш байх эрх болон ялгаварлан гадуурхалтын эсрэг суурь гэрээ конвенцуудын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, нөлөөллийн ажиллагаа явуулах, мониторинг, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах зорилготой юм. 

Сургалтаар "GSP+буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөр ба НҮБ-ын конвенцууд”, "Эрх тэгш байдлын тухай хууль ба стандарт”, "Эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн асуудал”, "Ялгаварлан гадуурхалтын эсрэг нөлөөллийн ажиллагаа явуулах нь” зэрэг сэдвийн хүрээнд хичээл зааж байна. Сургалтад оролцогчдын 30 орчим хувийг орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл эзэлж байна.   

"GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
"GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
"GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК