» » » Хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнууд чадавхжуулах сургалтуудад хамрагдсаар байна

Хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнууд чадавхжуулах сургалтуудад хамрагдсаар байна

2017 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Бангладеш Улсын Дака хотноо Ази Номхон Далайн Чуулган, Бангладеш Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулсан "Олон нийтийн харилцаа ба мэдээллийн сүлжээ" сэдэвт сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт Т.Ариунаа оролцоод ирлээ. 24 улсын хүний эрхийн байгууллагын ажилтнуудыг хамруулсан тус сургалтаар улс орны мэдээлэл, харилцааны стратеги, төлөвлөлт, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, тэдний дэмжлэгийг хэрхэн авах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зэрэг сэдвээр онол, практикийн хичээл заалгаж, харилцан туршлага солилцсон байна. 
Хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнууд чадавхжуулах сургалтуудад хамрагдсаар байна
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир 2017 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд БНСУ-ын Чежү хотноо болсон "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хандлагыг сайжруулах нь" мэргэшүүлэх сургалтад хамрагдаад ирлээ. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК