» » » “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс - Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс - Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон чиглэлээр хамтран ажиллах, иргэний нийгмийн дуу хоолойг сонсох зорилгоор хагас жилтутамд уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс - Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх ээлжит уулзалтыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулсан кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс - Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2014-2017 онд хийсэн ажлыг тайлагнаж, шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 онд явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл, 2018 онд явуулах үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд туссан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форумаас мэдээлэл хийж, чөлөөт яриа, хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс - Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК