» » » “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад тус тус зохион байгуулж байна. Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний цэгт хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээлтээ хийсэн тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Хаана, хэзээ: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн байруудад
1.Дүнжингарав салбар (2017.12.05-ны өдөр)
2.Мишээл салбар (2017.12.06-ны өдөр)
3.Драгон салбар (2017.12.07-ны өдөр)
4.Оргил салбар (2017.12.08-ны өдөр)

Хүний  эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнууд 21 аймаг тус бүрийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг аймаг бүрт зохион байгуулна. Тухайлбал,

  • Ховд аймагт ЗДТГ-ын I давхарт, Иргэний танхимд
  • Увс аймагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд
  • Дархан-Уул аймагт Аймгийн Засаг даргын тамгын газрын байрны I давхарт
  • Дорноговь аймагт Соёмбо цогцолборт 11:00-16:00 цаг хүртэл
  • Говь-Алтай аймагт Аймгийн нэгдсэн зах дээр
  • Орхон аймагт дараахь газруудад хууль зүйн зөвлөгөө өгнө. 1. ЗДТГ-ын Иргэний танхим, 2. Баян-Өндөр сумын Хурлын танхим, 3. Гэр хорооллын Нэг цэгийн үйлчилгээ, 4. Хотын төв Нэг цэгийн үйлчилгээ, Жаргалант сум Иргэний танхим
  • Архангай аймагт Аймгийн төвийн "999 худалдааны төвд
  • Дундговь аймагт тус аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-ын "Иргэний танхим"-д
  • Сүхбаатар аймагт аймгийн төвд "Зүүн бүсийн худалдааны төв"-д
  • 12 сарын 06-нд Баянхонгор аймаг Нэгдсэн эмнэлэгт
  • Төв аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн төвд
  • Завхан аймагт тусөдөрлөгийг 12-р сарын 08-ны өдөр Баруун бүсийн худалдааны төв, 12-р сарын 13-ны өдөр Төрийн банкны байранд тус тус зохион байгуулна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК