» » » “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болно

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болно

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болноМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2017оны 12 дугаар сарын 6ы өдөр "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Бишрэлт зочид буудлын "Кристал” танхимд болох бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, Монгол Улсад Европын Холбооны төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар байгуулагуудын байр суурийг илэрхийлэх юм. Уулзалтад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, салбар хариуцсан сайд нар урилгаар оролцоно.

Түүнчлэн тус уулзалтын дараа "Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд болон төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК