» » » “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа

“Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа

Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран "Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулав. Хурлын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман нар оролцож үг хэлэв.“Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа

"Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн Ерөнхий газар, Глоб Интернэшнл ТББ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл оролцож "Насан туршдаа суралцах үйл явц дахь хүний эрхийн боловсрол”, "Монгол Улс дахь хүний эрхийн боловсрол: Ололт, амжилт, авсан сургамж”, "Албан бус сургалтаар хүний эрхийн боловсрол олгож буй нь” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Мөн үдээс хойш "Сургалтын бодлого, холбогдох бусад бодлого, хэрэгжилт: Шилдэг туршлага, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээ”, "Хүний эрхийн хичээлийн агуулга, хөтөлбөр, үнэлгээ” сэдвээр салбар хуралдаанууд болж, хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг хүний эрх, боловсрол, технологи гэсэн гурван хүчин зүйлсийн уялдаа холбоог хамгийн зүй зохистой, ашигтай байдлаар ашиглахаар төлөвлөж, цаашдын чиг хандлагаа тодорхойлон Зөвлөмж гарган шийдвэрг гаргагчдад хүргүүлэхээр боллоо. Тухайлбал, нэн тэргүүнд хийх шаардлагатай, хамтын ажиллагаа, оролцоо, хувь нэмэр чухал байгаа зүйлс нь:

- Хүний эрхийн боловсролын үндэсний зураглал хийж, үндсэн үзүүлэлтүүд, холбогдох талууд, хүрэх үр дүнг тодорхой болгох;

- Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний санаачлага, хөдөлгөөнийг боловсруулж хэрэгжүүлэх, олон нийтийг татан оролцуулах;

- Мэргэжлийн болон дээд боловсролын суурь хөтөлбөр, ажлын байрны дадлага, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн боловсролыг интеграцичлан нэвтрүүлэх;

- Хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэгтэй, мөн төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй байгууллага, албан хаагчдын Ажлын байрны тодорхойлолт, суурь шалгуурт хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг тусган, албажуулах;

- Хүний эрхийн боловсролын нөөц, эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг боловсруулах, олон нийтийн болон боловсролын байгууллагуудад түгээх, байгууллага, судлаачдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөрөнгө, нөөцийг татах, үйл ажиллагааг дэмжих, уялдуулах;

- Хүний эрхийн боловсрол олгох цахим сургалт, гар утас, компьютерийн апликейшн, програм хангамж, комик ном, аудио видео зэрэг шинэлэг, хүртээмжтэй контентуудыг боловсруулж, түгээн дэлгэрүүлэх;

- ҮСХ-ноос Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар үндэсний хэмжээний мэдээллийн сан боловсруулж байгаатай холбогдуулан үүнд Хүний эрхийн боловсролын зохих мэдээллийн сан оруулж, байнга шинэчилж байх;

- Үндэсний хэмжээнд хүний эрхийн сургагч багш бэлтгэж, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулахад ХЭҮК болон бусад төрийн, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна гэж үзэв.“Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа

  1. “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа
    “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа
    “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа
    “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа
    “Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс хүний эрхийн боловсролын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй одоогийн үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэхийн хамт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахын тулд хүний эрхийн боловсролын талаар аливаа байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн үүсгэл санаачлагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хурлын үеэр илтгэгчдийн хөндсөн нийтлэг асуудал нь боловсролын салбар дахь гажуудлыг засах, тэр дундаа хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлагдсан ч Хүний эрхийн боловсролын дэд хөтөлбөр батлагдаагүй, энэ чиглэлээр нэгдсэн бодлого байхгүй. Түүнчлэн бусад бодлогын баримт бичигт хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээгээр тусгагдсан боловч хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүйгээс хэрэгжилт удааширсан. Бодлогын түвшинд хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүгийн нөөцгүй. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ажлын албыг татан буулгаснаар хөтөлбөр өөрөө мартагдаад байна. Тиймээс Монгол Улсад одоогоор Хүний эрхийн боловсролд шууд холбогдох ямар нэгэн бодлогын баримт бичиг байхгүй.

Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрт зааснаар үндэсний хэмжээнд хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, боловсролын тогтолцоонд нэвтрүүлж хэрэгжүүлэх үүрэг нь тухайн улсын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн яам байна гээд тодорхой зааж өгсөн байдаг. Харамсалтай нь Монгол Улсын тухай бүрийн Боловсролын яамдын зүгээс энэ талын санал санаачлага гаргаж байгаагүй, тиймээс ч олон улсын түвшинд тайлагнах талаар ихээхэн хойрго хандаж ирсэн. Тухайлбал, Хүний эрхийн боловсролын дэлхийн 10 жил, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн эхний 2 үе шатны үндэсний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл, дүгнэлт, тайлан байдаггүй, манай улсад Хүний эрхийн боловсролын талаар ямар нэгэн үндэсний статистик, мэдээллийн сан байхгүй зэрэг засч залруулах зүйл олон байгааг дурдаж хэлэлцэв.

...Олон улсын хамтын нийгэмлэгээс хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийн боловсрол чухал хувь нэмэртэйг сануулсаар байгаа. НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглал (2011 он), Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн 37 дугаар хэсэгт: а) Төрийн яамд, харьяа байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, дипломат алба, нутгийн захиргааны алба хаагч, багш, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан; б) Хууль сахиулах байгууллагын албан хаагч в) Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүний эрхийн боловсрол олгохыг онцлон зааж өгсөн байдаг. Мөн тус хөтөлбөрийн3 дугаар шат буюу 2015-2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад голлон анхаарахыг заасан байдаг.

Хүний эрхийн хоёр дахь ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол Улсад 164 зөвлөмж өгснөөс хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүд байдаг. Тухайлбал:

-"Боловсрол, хүний эрхийн сургалтын салбарт, тэр дундаа хууль сахиулах албан хаагчдыг сургах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэх;

-Сургалтын хөтөлбөрт хүний эрхийн асуудлыг тусгах, сургагч багш нарыг бэлтгэх, хангалттай төсөв батлах”;

-"Хууль сахиулах албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагаар ажиллах мэдлэг, чадвартай байх шаардлага тавигддаг болох, ажлын байрны тодорхойлолтод хүний эрхийн оруулах;

-Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр болон ажлын байрны сургалтад хүний эрхэд суурилсан арга зүйг оруулах;

-Төрийн албанд ажиллах сонгон шалгаруулалтаас эхлээд ажил дүгнэх гол үзүүлэлтэд хүний эрхэд суурилсан хандлагыг гол шалгуур болгох” зэрэг зөвлөмжүүд өгсөн байна гэх мэтчлэн асуудлыг хөндөн ярилцаж, тодорхой хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК