» » » НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зейд Раад Аль Хуссейны илгээлт

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зейд Раад Аль Хуссейны илгээлт

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг улс орнууд баталснаас хойш 70 жил өнгөрсөн ч батлагдсан эхний өдрийнх шигээ ихээхэн ач холбогдолтой хэвээр байсаар байна. Хүний амьд явах эрх, эрх чөлөө, аюулгүй байх эрх. Сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, орон байртай байх эрх, ажлын таатай нөхцлөөр хангагдах эрх. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх. Дуу хоолойгоо хүргэж, шийдвэрт оролцох эрх. Дур зоргоор баривчлах болон эрүүдэн шүүхээс ангид байх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрх. Эдгээр нь бүгд ижил, та бидний эдлэх ёстой эрхүүд. Хүний эрх бол бид бүгдийн хувьд чухал шаардлагатай зүйл юм.НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зейд Раад Аль Хуссейны илгээлтЯг л бидний амьсгалж буй агаар шиг, бид хүний эрхийг хүндэтгэж байгааг бараг анзаарахгүй явж байж болох юм. Гэтэл сая сая хүмүүс хүний эрхийг хүндэтгэх явдал байхгүйн улмаас ихээхэн зовж шаналж, тэд хүний эрхийг хүндэтгэх явдлыг хангахыг шаардаж байна.

Түгээмэл Тунхаглал нь тоо томшгүй олон хүмүүс эрх чөлөө, эрх тэгш байдлыг олж авахад тус болсон. Зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие даасан, хараат бус байдлыг олж авав. Хэдийгээр Түгээмэл Тунхаглалд туссан бүх амлалт биелэлээ олоогүй ч, маш олон хүн үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаажуулж, ялгаварлан гадуурхалтад цэг тавьж чадсан юм. Эдгээр зарчмыг бодит амьдрал дээр мөрдөж хэрэгжүүлэх нь хүчирхийллээс урьдчилан сэргийлж, энх тайвныг бий болгох амин чухал зүйл юм.

Шударга ёсыг цогцлуулж, хууль шүүхийн өмнө эрх тэгш явдлыг хангасан улс орон нь илүү нэгдмэл, шударга төдийгүй илүү хөгжиж цэцэглэсэн байдаг билээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон бүх нийтийн гэдгийг би дахин цохон тэмдэглэмээр байна. Хүний эрх нь хүн бүрийн салшгүй нэг хэсэг мөн. Хэн ч эдгээр эрхийг нь булаан авах эрхгүй.

Бид хүний эрхийн төлөө зүтгэх ёстой. Хүний эрх нь эрхэм нандин зүйл бөгөөд хүний эрх зөрчигдөж болзошгүй. Өнөөдөр эдгээр зарчмууд аюул заналхийлэлд байна.Олон улс орнуудад эмэгтэйчүүдийн эрх болон цөөнхийн эрхийн талаар гарсан ахиц дэвшилд гэнэтийн огцом ухралт гарч байгааг бид харж байна.

Зарим улсын Засгийн газрууд өөрсдийн иргэдийн эрхийг ил тодоор зөрчиж байгаа бөгөөд олон улсын хүний эрхийн хуулиудыг ч зөрчиж байна. Үүнийг сөрөн зогсож чадах ёстой, сөрөн зогсох ёстой.

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна.

Та, би, бид бүгд өөрсдийн өдөр тутмын аж төрөл, сургууль соёл, ажил хөдөлмөр, улс төрийн болон хамтын үйл хэрэгт, үнэнийг хэрэгжүүлж, дэлхий нийтийн сайн сайхныг цогцлоон бүтээж чадна.

Бидэнтэй нэгдээрэй. Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

http://www.standup4humanrights.org/en/declaration.html


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК