» » » Цагдаагийн байгууллагын хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулна

Цагдаагийн байгууллагын хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн 10 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран төвийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагын 25 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн билээ. Тус сургалтад оролцон хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн төвийн 20 ажилтан болон Хууль сахиулахын их сургуулийн багш нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцуулах, хүний эрх, хуулийн чиглэлээр чадавхжуулах гүнзгийрүүлсэн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Цагдаагийн байгууллагын хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулна

Сургалтад ЦЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь нэгж, байгуулагуудын хүний эрхийн сургагч багш нар, ХСИС-ийн багш нар оролцох бөгөөд "Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, түүний хэрэгжилт”, "Хуульчийн ёс зүй”, "Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын асуудал (хүүхэд, эмэгтэйчүүд)”, "Цагдаагийн албан хаагч холбогдсон гэмт хэргийн шийдвэрлэлт, анхаарах зарим асуудал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн хамгаалал” зэрэг сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс, МУИС-ийн хууль зүйн сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл хичээл заана.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК