» » » Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна

Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна

Өнөөдөр хүн төрөлхтний хамгийн их хүсч, шаардаж буй эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, соён гэгээрэл зэрэг үнэт зүйлсийг дэлхийн бодлого боловсруулагчдын уулзалтын ширээнээс хүн төрөлхтний хойч үеийнхний гэр бүл, анги танхимд авчирч чадах хамгийн үр дүнтэй стратеги нь хүний эрхийн боловсрол юм. Хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний бүх эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, үндэс болохыг хүлээн зөвшөөрч, бүх түвшинд хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжиж, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд дахин цогц байдлаар хэрэгжүүлэх нь НҮБ-ын гишүүн улс орнуудын хүлээх үүрэг хариуцлага юм. Тийм ч учраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжиж, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн билээ. Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бусдад түгээх хүний эрхийн сургагч багш нарыг бүх салбарт бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар мэргэшүүлэх явдал юм.

Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 10 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран төвийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагын 25 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн билээ. Тус сургалтад оролцон хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн төвийн 20 ажилтан болон Хууль сахиулахын их сургуулийн багш нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцуулах, хүний эрх, хуулийн чиглэлээр чадавхжуулах гүнзгийрүүлсэн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтыг нээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг үг хэлэхдээ "Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн та бүхэн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг бусдадаа түгээх, өөрийн санал, санаачлагаар ажиллах хэрэгтэй. Хүний эрхийн чиглэлээр сургалт явуулахад бүхий л талаар хамтран ажиллаж, тусалж дэмжих болно. Хамгийн гол нь та бүхний хичээл зүтгэл, санаачлага бодит ажил хэрэг болсон байх учиртай" хэмээн хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцоллоо. 

Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна
Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна
Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна
Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна
Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшийн давтан сургалтад хамруулж байна 

Сургалтад ЦЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь нэгж, байгуулагуудын хүний эрхийн сургагч багш нар, ХСИС-ийн багш нар оролцож, "Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, түүний хэрэгжилт”, "Хуульчийн ёс зүй”, "Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын асуудал (хүүхэд, эмэгтэйчүүд)”, "Цагдаагийн албан хаагч холбогдсон гэмт хэргийн шийдвэрлэлт, анхаарах зарим асуудал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн хамгаалал” зэрэг сэдвээр мэдээлэл авч байна. Хичээлийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл зааж байна. Сургалт нэг өдөр үргэлжилнэ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК