» » » "Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

"Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

"Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлааХүний эрхийн онолын судалгааг Монголд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрх” сэтгүүлийг 16 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Хүний эрхийн онол, арга зүйн сэтгүүлд маань хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд, хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийн бүтээлийг нийтлэх боломжтой байдаг бөгөөд 2017 оны 2 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
 
Манай сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржийн "Хууль сахиулагч ба хүний эрх", Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгийн "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гол үйл ажиллагаа" зэрэг өгүүлэл, судалгааны ажлууд болон Монголын Хуульчдын холбооны шинэ Ерөнхийлөгч Ж.Хунангийн "Хүний эрхэд суурилсан хандлага бол шүүгчдийн үнэт зүйл" ярилцлага, НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан Тусгай илтгэгч, ноён Жон Х Ноксын Монгол Улсад ажилласны дараа хийсэн дүгнэлт, тайлан, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 5 дугаар тайланд өгсөн зөвлөмжийг бүрэн эхээр нь нийтэллээ.  "Хүний эрх" сэтгүүлийн 2017 оны 2 дахь дугаарыг энд дарж уншина уу. [2.58 Mb]

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК