» » » "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс,Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг жилийн турш буюу 7-8 сараас бусад үед сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 онд  байдлаар хүний эрхийн өглөөний уулзалтыг 10 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 400 гаруй хүнийг оролцуулсан байна.
"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг  2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо
Өглөөний уулзалтыг энэ жил "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг Монголд нутагшуулах нь", "Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байртай байх эрх", "Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль", "Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл", "Эрүүгийн процесст халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах нь", "Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо", "Хүрээлэн буй орчин ба хүний эрх", "Эрх зүйн туслалцаа ба хүний эрх", "Тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол Улсад", "Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал" сэдвээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, НҮБ-ын Тусгай илтгэгч зэрэг нэр хүнд бүхий хүмүүсийг урьж оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг чөлөөт арга хэмжээ нь иргэдэд хүний эрхийн асуудлаар ойлголт мэдлэг олгох, бодит мэдээллийг хүргэх, мэдээлэл, санал солилцох боломж олгож, ялгангуяа иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад үр дүнтэй ажиллагаа болж буй тул 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар санаачлагч талууд харилцан тохироод байна.  

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК