» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөн 21 аймагт суугаа ажилтнууд маань 2017 оны 12 дугаар сарын 18-23-нд Улаанбаатар хотноо чадавхжуулах сургалтад хамрагдаж, 2017 оны ажлаа дүгнүүлэхээр ирээд байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймаг тус бүрт хүний эрхийн асуудлыг хариуцсан Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн, шинжээчдийг ажиллуулж эхэлсэн билээ. Орон нутгийн ажилтнууд маань Хүний эрхийн Үндэсний Комиссын албан ёсны ажилтан бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн дэс түшмэлээс дээш ангилалд мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагчид байдаг юм.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг хөдөө, орон нутгийн иргэдэд шууд хүргэж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, гомдол шийдвэрлэх, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах зэргийг гардан хийдэг учраас хувь хүнээс ихээхэн ур чадвар, мэргэжлийн өндөр ёс зүй, мэдлэг, мэргэшлийг шаардаж байдаг тул бид ажилтнуудаа тогтмол чадавхжуулах сургалтад хамруулах, мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж ирсэн онцлогтой.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Дашрамд сонирхуулахад, Хүний эрхийн Үндэсний Комисс нь цахим оффис буюу дотоод мэдээллийн сүлжээг ашиглан улс орон, цаг хугацаа, орон зайгаар үл хязгаарлагдан мэдээ мэдээлэл түргэн шуурхай солилцох, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зэрэг ажиллагааг явуулж хэвшээд байна.

Иргэн Та хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар тухайн аймаг, орон нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудад хандахаас гадна 70 000 222 дугаарын утсаар ХЭҮК-той шууд холбогдон гомдол гаргах боломжтой

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК