» » » “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтад ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг хамрууллаа

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтад ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг хамрууллаа

2017-2021 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хүн амын Сантай "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн асуудлаар хамтран ажиллах болсонтой холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг олгох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтад ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг хамрууллаа 

Талууд хамтын ажиллагааны хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар судалгаа, мониторинг хийж, сургалт сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийг 21 аймагт хэрэгжүүлэх гол хүмүүс нь Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнууд байх тул тэднийг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар чадавхжуулах нь чухал байгаа билээ. 
“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтад ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг хамрууллаа

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдэвт сургалтад ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг хамрууллаа

 

Сургалтад 21 аймгийн ажилтнууд болон төвийн зарим ажилтнууд хамрагдаж "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаарх үндсэн ойлголт” сэдвээр "Тэргүүн судлаач” ТББ-ын тэргүүн, доктор Л.Оюун, "Жендэрийн тухай ойлголт ба жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр ХЭҮК-ын ахлах референт Х.Мөнхзул, "Охидын жирэмслэлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” сэдвээр "Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах, "ХДХВ/ДОХ ба Хүний эрх” сэдвээр "Өөдрөг амьдрал” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Тамир, "Хүний эрхийн төлөөх сайн дурын хөдөлгөөн, манлайлал, олон нийт” сэдвээр "Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, "Бидний мэддэг хэрнээ мэддэггүй сэтгэл судлал” сэдвээр сэтгэл зүйч Д.Оюун-Номин нар сургалт, мэдээлэл хийлээ.

Мөн НҮБ-ын Хүн амын Сангийн Шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза бүтэн өдрийн сургалтад оролцож мэдээлэл, зөвлөгөө өгөв.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК