» » » "Хүний эрхийн цуврал лекц"ийн 36 дахь дугаарыг "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр зохион байгууллаа

"Хүний эрхийн цуврал лекц"ийн 36 дахь дугаарыг "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр зохион байгууллаа

"Хүний эрхийн цуврал лекц"ийн 36 дахь дугаарыг "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц"ийн 36 дахь дугаарыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн лекцийн зочноор "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч, Хүний эрх хамгаалагч Бадамсамбуугийн Болорсайханыг урьж оролцуулсан юм. Илтгэгчийн танилцуулгыг лекцийн эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл танилцуулж, арга хэмжээг нээв.

Илтгэгч Б.Болорсайхан нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2008 онд төгсч, 2011 онд магистрын зэрэг хамгаалсан. Хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн боловсрол, цахим сургалтын экспертээр суралцаж мэргэшсэн, сурч боловсрох эрх, хүний эрхийн боловсрол, жендэрийн тэгш байдал, хөгжил, мэдэлжих үйл явц, шударга ёсны талаар судалдаг. Үндэсний, бүс нутгийн, олон улсын хуралд 13 удаа илтгэгч, чиглүүлэгчээр оролцож, 7 гарын авлага, нэг сэдэвт бүтээл боловсруулахад хамтран зохиогчоор ажилласан бөгөөд хүний эрхийн асуудал хөндсөн 14 нийтлэл сэтгүүлд хэвлүүлсэн байна. "Хүний эрхийн цуврал лекц"ийн 36 дахь дугаарыг "Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо" сэдвээр зохион байгууллаа
Тэрээр
 Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар, Монголын Эмнести Интернэшнл, Гүүд Нейборс Монгол зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг харилцан адилгүй төрийн болон төрийнбус байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагын олон улсын зохицуулах хороо, түүний Магадлан итгэмжлэх дэд хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн үйл явцад хувь нэмрээ оруулж, хамтарч байсан билээ. Үүний зэрэгцээ олон улсын, үндэсний, орон нутгийн төрийн бус байгууллагатай нягт холбоотой ажиллаж, судалгаа, шинжилгээ, нөлөөлөл, мониторинг, сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, чиглүүлэх, сайн дураар ажиллахад гар бие оролцсоор байна.

Тэрээр энэ удаагийн лекцээрээ иргэний нийгэм, түүнд багтах этгээд, орон зай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тогтолцоо, бүрэлдэхүүн хэсэг, тус тогтолцооноос шийдвэр гарахад иргэний нийгмийн төлөөлөл оролцох боломж, олон талын хамтын ажиллагааны талаар илтгэж, санал солилцсон юм. Лекцийн бичлэгийг удахгүй цахим хуудаст байршуулах болно. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК