» » » Цагдаагийн албан хаагчдад "ЛГБТИ хүмүүсийн эрх" сэдвээр сургалт хийв

Цагдаагийн албан хаагчдад "ЛГБТИ хүмүүсийн эрх" сэдвээр сургалт хийв

Цагдаагийн албан хаагчдад "ЛГБТИ хүмүүсийн эрх" сэдвээр сургалт хийвЦагдаагийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.  Хамтын ажиллагааны хүрээнд, мөн иргэдээс ирсэн гомдлын мөрөөр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн боловсрол хариуцсан референт Г.Золзаяа Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтнуудад "ЛГБТИ хүмүүсийн эрх" сэдвээр сургалт хийлээ. Сургалтад тус хэлтсийн 100 гаруй ажилтан хамрагдсан байна. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК