» » » “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт эхлүүллээ

“НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт эхлүүллээ

“НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт эхлүүллээХүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн ТББ-уудын форум, Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” сэдэвт цуврал арга хэмжээг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. 

Хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилготой тус арга хэмжээ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулахад дөхөм болох юм. Хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум, UPR-Info Олон Улсын Байгууллага хамтран санхүүжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эхний хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод  амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Төв аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцож, тайланд туссан зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүний эрх, жендэрийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа. Мөн хар тамхины төрлийн ургамал ургаж байгаа газрыг албан ёсоор баталгаажуулж, устгал хийх, өсвөр үе, залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, хүүхдийг хурдан морь унуулах, уурхайд ажиллуулах зэрэг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг асуудлыг нарийн шалгаж, таслан зогсоох зэрэг асуудалд санаа зовинож байгаагаа илэрхийллээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК