» » » “Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцов

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцов

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцовӨнөөдөр дэлхийн илтгэлийн өдөр. Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саймон Гибсон өдгөөгөөс 4 жилийн өмнө "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр санаачилсан бөгөөд монголчууд дэлхийн 100 гаруй орны иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодлоо олон улсад түгээх болсон байна.
“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцов
“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцов
“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцовУг арга хэмжээг энэ жил "For a Better World ”#unexpectedvoices уриан дор "Human Rights for Lifelong Education” буюу "Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр зохион байгууллаа. "Тоастмастерс Монгол” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжин хамтран ажиллалаа. Энэ удаагийн 30 монгол залуу хүний эрхийн боловсролын талаарх өөрийн үзэл бодлоо англи хэлээр илэрхийлэн илтгэж, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэв. Дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг англи хэлээр зохион байгуулдаг "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийн хэвлэлийн түншээр New York Times сонин ажиллаж, улс орон бүрийн арга хэмжээг Livestream Youtube цахим сувгаар дэлхий нийтэд нэгэн зэрэг түгээж ажилласан байна. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК