» » » Жендэрийн тэгш байдлын асуудлаар санал гаргав

Жендэрийн тэгш байдлын асуудлаар санал гаргав

Жендэрийн тэгш байдлын асуудлаар санал гаргавХүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Жендэрийн Үндэсний хорооны гишүүнээр ажилладаг билээ. Тэрбээр тус хорооны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанд оролцож, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д тусгасан жендэрийн тэгш байдлын талаарх Санал, Зөвлөмжийг дахин сануулж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах, Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхой хуулийн заалтгүй байгааг анхааралдаа авах, сум, орон нутагт хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулахыг санал болгов. Тус хурлаар Жендэрийн Үндэсний хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг баталсан байна. Мөн Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг дэргэдээ байгуулах талаар хорооны гишүүдийн саналыг судалж, шийдвэрлэхээ мэдэгджээ.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК