» » » “Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа

“Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа

“Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочноор Нээлттэй Нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг оролцож, иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийн асуудлыг хөндөн сонирхолтой судалгаа,, тоо баримтыг дэлгэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Дэлхийн улс орнуудад эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгч "жинхэнэ" эздийг ил тод байлгахыг шаарддаг бөгөөд энэ нь улс төрийн эрх мэдэлтэн, томоохон албан тушаалтангуудын ашиг сонирхлын зөрчил, иргэдийн мэдэх эрх, цаашлаад олон асуудлыг хөнддөг тухай өглөөний уулзалтад оролцогчид онцлон хэлэлцэв.  
“Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа
“Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллааЭрдэс баялгийн салбараас ашиг хүртэгч эзэн нь үнэндээ ямар нэгэн бүртгэлгүй, нуугдмал байдалтай, хуулийн этгээд биш, хувь хүн байх нь олонтаа гэдгийг олон улсын туршлага, жишээ харуулдаг аж. Олон сүлжээ компанийн толгойд сууж байгаа, бүртгэлгүй, жинхэнэ эзэмшигч төрийн өндөр албан тушаалтан байх магадлалтай. Бусдын нэрээр компанийн бүртгүүлж, нууц хэлбэрээр ашиг хүртээд, далд сүлжээг үүсгэн хууль бус ажиллагаа явуулах, зөвхөн хувийн эрх ашигтаа тааруулан шийдвэр гаргуулах зэргээр улс оронд ихээхэн хор хохирол учруулах тул жинхэнэ эздийг ил болгохыг хуульчилж өгөх шаардлагатай хэмээн үздэг. 
Олборлох салбар дахь компанийн эздийн цахим бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж чадсан улс орнуудын тэргүүнд Норвеги, Англи, Украин улс бичигддэг. Эдгээр улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж чадсан байдаг. Энэ салбараас ашиг хонжоо ологч жинхэнэ эздийг ирүүлэх нь нийгэмд ихээхэн үр дүнтэй гэдгийг дэлхийн 11 улсын жишээ харуулдаг тухай "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтын илтгэгч зочин Д.Эрдэнэчимэг онцолж байлаа. 
Албан ёсны бүртгэлгүй, нууц эздийг илчлэх олон боломж байгааг манай улсад нэвтрүүлэхээр туршиж, ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа, хэд хэдэн үндэсний төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Монгол Улсад цахим мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сантай болохоор ажиллаж байгаа гэв. Өглөөний уулзалтын бичлэгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Нээлттэй нийгэм форумын цахим хуудаснаа тун удахгүй байршуулах болно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК