» » » Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны сул орон тоог нөхөх тухай зар

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны сул орон тоог нөхөх тухай зар

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны сул орон тоог нөхөх тухай зарНэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

- Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

- "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

- Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн бүртгэлийг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт 201оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

- Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав.Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

- 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

- Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

- Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

- Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2018 оны 4 дүгээр сарын12-ны өдрийн 15.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

1.Ур чадварын түвшин тогтоох шалгалт/Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

2.Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварынтүвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

ТавМэдээлэл лавлагаа

- Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалга өгсөн байгууллага Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны 262931 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

- Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 266135 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно. Ажлын байранд тавигдах шаардлага, мэдээллийг энд дарж үзнэ үү [192.59 Kb]

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК