» » » Та бүхнийг “Технологи-хөгжил-хүний эрх” сэдэвт олон нийтийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

Та бүхнийг “Технологи-хөгжил-хүний эрх” сэдэвт олон нийтийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

Та бүхнийг “Технологи-хөгжил-хүний эрх” сэдэвт олон нийтийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна Та бүхнийг хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд урьж байна. Лекц "Технологи-хөгжил-хүний эрх” сэдвээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Илтгэгч зочноор Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Жаргалсайханы ХУНАН оролцоно.

Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар зохион байгуулдаг уг арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй, төлбөргүй бөгөөд оролцохыг хүсвэл 51-262752 дугаарын утсаар, эсвэл g.zolzaya@mn-nhrc.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Энэ удаагийн лекцээр асар хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах арга барил, механизмыг шинэчлэх шаардлагатай болсныг, эдийн засаг, нийгмийн хөгжлийг даган хүмүүсийн хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөн, хувьсаж байгаа зэрэг асуудлыг хөндөнө. Ялангуяа аливаа ажил, үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж байгаа нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих арга барилын шинэчлэлийг шаардаж байгаа билээ. Энэ удаагийн хүний эрхийн лекцээр инноваци-хүний эрхийн ирээдүйн харилцан хамаарлын талаар илтгэж, улам бүр цахимжиж буй дэлхийн энэхүү хөгжлийн чиг хандлагатай Монгол Улс хөл нийлүүлэн алхах боломжтой юу? гэсэн асуултад хариулт эрж, санал бодлоо солилцоно. 

Илтгэгчийн товч танилцуулга:

Ж.Хунан 1999-2005 онд Унгар улсын Ёотвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хуульч мэргэжилтэй.

Унгар улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүнээс эхлэн Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, "Партнерс форевер” ХХК-д хуульч, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх, Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч сонгогдон ажиллаж байна.

Чингис хааны төр, эрх зүйн түүх /2002/,Олон улсын эрх зүй /2005/, Хууль зүйн туслалцаа авах эрх /2009/ зэрэг гадаад хэлнээс орчуулсан болон бие даан хийсэн бүтээлүүдтэй.

Шүүхийн хараат бус байдал /2006/, Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг шүүхэд хэрэглэх нь /2008/, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй хууль зүйн үйлчилгээний хүртээмж /2008/, Хууль зүйн туслалцаа үзүүлж буй өнөөгийн тогтолцоо /2009/, Хөдөлмөрлөх эрхийг хэрэгжилт /2010/, Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо / 2010/, Эрх зүйн чадавхын судалгаа /2011/, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо /2015/, Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал /2016/, Төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөлөгч томилж байгаа байдал /2016/ судалгаануудыг бие даан болон хамтран хийж гүйцэтгэсэн.

Мөн Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын шалгуур үзүүлэлт боловсруулах ажил, Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажил, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл,Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан туршлагатай.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК